Үнэ төлбөргүй лавлах утас: 800 400 469
зөвхөн чехээр: Чех хэлний шалгалтанд бэлдэх арга зүй | Өөрийгөө турших шалгалт

Гадаад хүнд зориулсан оршил мэдээлэл

Энэхүү интернетийн хуудас нь БНЧУ-д байнга оршин суух нөхцөлтэй уялдуулан (цаашид зөвхөн шалгалт) Чех хэлний А1 төвшний шалгалт (Хамтын европын хэлний хүрээний дагуу - цаашид зөвхөн SERRJ) болон шалгалтын бэлтгэлийн талаар мэдээлэл авахыг хүссэн бүхэнд зориулагдав. Сонирхогч нь эндээс гадаад хүнд зориулсан чех хэл болон байнга оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хэрэгтэй мэдээ мэдээллийг ч олох боломжтой.

Яагаад гадаад хүнээс чех хэлний шалгалт авах журмыг тогтоов?

2009 оны 1 дүгээр сарын 1-ээс Бүгд Найрамдах Чех улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суух зөвшөөрөл авахын тулд гадаад хүн чех хэлний мэдлэгээ нотлох шаардлагатай болж байна. Энэхүү үүрэг нь Европын холбоо, Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцар улсын иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй.

Хэзээ, хаана шалгалт өгч болох вэ?

2008 оны 9дүгээрсарын1-ээс сонгосон ( Жагсаалт хар) нэг сургуульд шалгалт өгөхөөр бүртгүүлж болно. Дотоод яамнаас олгосон үнэмлэхний үндсэн дээр БНЧУ-д байнга оршин суухыг хүсэгчдэд эхний шалгалтын зардлыг улсаас даана.

Шалгалтанд яаж бэлдэх вэ?

Шалгалтын бэлтгэл нь сайн дурын бөгөөд интернетийн энэ хуудас нь зөвхөн шалгалтанд яаж бэлдэх талаар арга заавар болон зөвлөгөөг өгч байна.

А1 төвшин гэж юу вэ?

Гадаад хэл болох чех хэлний шалгалт тус бүрийн төвшин нь SERRJ-ийн дагуу гадаад хэлний мэдлэгийн төвшний ангилалтай тохирч байна. А1 төвшин нь хэлний доорх чадварыг харуулж байна:

Сурагч өдөр бүрийн энгийн үйл явдлын ярианд маш хялбар аргаар оролцох, жишээлбэл: өөртэй болон амьдардаг газар, эд хөрөнгө, төрөл садан, танил хүмүүстэй холбоотой зүйлийг асуух ба асуултанд хариу өгөх

  • олон нийтийн газар, шуудан, үйлчилгээ болон хоол захиалах, худалдан авах
  • албан хаагчтай харилцах (маягт, зарлалын самбар)
  • эмнэлэгт очих
  • нийтийн харилцаа (бичгийн болон аман урилга, зарлал)
  • буудалд байрлах, байршил олох ба нийтийн тээврийн хэрэгслээр зорчих

Шалгалт болон түүний явцын талаар дэлгэрэнгүй "Шалгалт" менюг хар.

Та өөрийн чех хэлний мэдлэгийг шалгаж үзмээр байна уу?

Харилцан үйлдэх хувилбар Турших шалгалтыг (зөвхөн чехээр) ашиглана уу.

Энэхүү шалгалт болон түүнд бэлдэхтэй холбоотой өөр бусад мэдээллийг авмаар байна уу?

Үнэ төлбөргүй лавлах утас руу холбоо барина уу.