Үнэ төлбөргүй лавлах утас: 800 400 469
зөвхөн чехээр: Чех хэлний шалгалтанд бэлдэх арга зүй | Өөрийгөө турших шалгалт

Čeština pro cizince

Болвсрол, залуучууд ба биеийн тамирын яамнаас томилогдсон Прага хот дахь Сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэн нь энэхүү Гадаад хүнд зориулсан чех хэл - нэртэй вэбийн шинэ хуудсыг (www.cestina-pro-cizince.cz a www.check-your-czech.com) 2008 оны 6-р сараас эхлэн ажиллуулж байна.

Вэб хуудсууд нь шалгалтанд яаж бэлдэх (өөрийн мэдлэгээ туршиж үзэж болно) болон түүний журам, хаана шалгалт өгч болох (сургуулиудын жагсаалтыг аймаг аймгуудаар хуваав) талаарх мэдээллийг агуулж байна. Мөн шалгалтанд бэлдэж болох сургуулиудын жагсаалтаас гадна байнга оршин суух зөвшөөрөл болон шалгалт үнэгүй өгөх үнэмлэхтэй холбоотой өөр бусад ашигтай мэдээ мэдээллийг авч болно.

Бүх хуудсууд нь чех, англи хэл дээр ба зарим шилмэл мэдээллүүдийг франц, орос, украйн, вьетнам, хятад, монгол болон араб хэл дээр уншиж болно. Сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэн мөн үнэ төлбөргүй лавлах утас (чех, англи a орос хэл дээр) ажиллуулахаас гадна мэдээллийн ухуулах хуудас хэд хэдэн хэлээр тарааж байна.

 

Гадаад хүнд зориулсан чех хэл вэб хуудас нь багш төдийгүй шалгагч нарт ч зориулагдсан ба эндээс өөр бусад мэдээ мэдээллээс гадна Чех хэл заах арга зүйг бас олж болно. Сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тус заах арга зүйн материалыг (CD дээр) гадаад хүнээс чех хэлний шалгалт авах эрх бүхий сургуулиудад үнэгүй тараасан ба үүний зэрэгцээгээр багш нарт зориулсан сургалт явуулж байна.