V souvislosti s velkým zájmem o zkoušku z češtiny pro trvalý pobyt byla vytvořena nová online registrace, která byla spuštěna 2. 1. 2024.
Další informace najdete zde.
Informace pro Ukrajince
První pomoc v češtině
Pomoc ukrajinským školákům.

Шалгалтын төлөв байдал

Богино видео мэдээлэлд Ха Тайнь Шпэтлийковаа танд байнга оршин суухад зориулсан шалгалтын хэв маяг, хэлбэрийг танилцуулна. Тэрээр танд шалгалт хэдэн хэсгээс бүрддэг болоод хэдэн оноо авах шаардлагатайг хэлэх болно. Мөн шалгалтад бэлтгэх материалыг хаанаас олох талаар мэдээллийг өгнө. Видео нь хадмал орчуулгатай.

Шалгалт хэрхэн явагддаг

Шалгалтын арван дүрэм

  1. Та цаг нарийн баримтална уу!
  2. Шалгалтын танхимд гар утсаа унтраана уу!
  3. Та өөрийн бүх эд зүйлийг заасан газарт тавих хэрэгтэй!
  4. Бүртгэлийн дугаар бүхий картыг ширээн дээр байрлуулна уу!
  5. Ширээн дээр бас гадаад паспортаа тавихаа мартуузай!
  6. Бичгийн шалгалтын үеэр та хаашаа ч явж болохгүй, өөрөөр хэлбэл бие засахаар ч гарч болохгүй!
  7. Та бие даан ажиллах ёстой!
  8. Шалгалт авч байгаа багшийн хэлж ярихыг сайн сонсоорой!
  9. Хэрэв та шалгалтаа амжилттай өгсөн бол шалгалтын төгсгөлд Гэрчилгээ авна!
  10. Шалгалтын дараа шалгалтын баримт бичгийг биечлэн үзэж болохгүй гэдгийг анхаарна уу!
 

Шалгалт хэзээ явагддаг

Шалгалт сард хоёр удаа явагдана:

  • сондгой долоо хоногийн лхагва гаригт 9:00 цаг эсвэл тэгш долоо хоногийн лхагва гаригт 13:00 цагаас,
  • ихэвчлэн сарын хоёр дахь бямба гаригийн 9:00 цагаас.

Шалгалтын хуваарийг сургуулийн хамт баталгаажуулах шаардлагатай. Дэлгэрэнгүй Онлайн өргөдлөөс харна уу.

Шалгалт ямар үнэтэй

Шалгалтын үнэ 1500 чех крон байна. Та шалгалтад анх удаа орж байгаа бол БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр байнга оршин суух зөвшөөрөл авах зорилгоор чех хэлний шалгалт үнэгүй өгөх Үнэмлэхийг ашиглаж болох бөгөөд үүнийг гадаадын иргэдийн оршин суух асуудал эрхэлсэн хэлтсээс (Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг) хүсэлт гарган авч болно. Үнэмлэхтэй бол шалгалт үнэ төлбөргүй байна. Хэрэв шалгалт дахин өгөх бол шалгалтын зардал 1500 чех кроныг сургуульд төлөх ёстой.

Хэн шалгалт өгөх ёстой

Байнга оршин суух зөвшөөрөл хүсэн өргөдөл гаргагч (ЕХ ба Европын эдийн засгийн бүсээс бусад) гуравдагч орны иргэд дараах нөхцөлд чех хэлний шалгалт өгөх ёстой:

  • БНЧУ-д 5 жил амьдарсны дараа байнга оршин суух өргөдөл гаргаж буй,
  • эсвэл ЕХ-ны цэнхэр картыг эзэмшигч.

Байнга оршин суух болон шаардлагатай мэдээ мэдээллийг эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Чех хэлний зохих мэдлэгийг тодорхойлсон баримт бичгийг дараах хүмүүс үзүүлэх шаардлагагүй.

  •  15 нас хүрээгүй эсвэл 60-аас дээш настай бол,
  •  Байнга оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаас өмнө 20 жилийн хугацаанд сурагч байснаа нотолбол:
    • ерөнхий боловсролын сургууль (доод тал нь 1 хичээлийн жил),
    • эсвэл дунд сургууль (доод тал нь 1 хичээлийн жил),
    • эсвэл чех хэл дээр сургалтаа явуулдаг дээд сургууль эсвэл чех хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дээд сургуулийн оюутан (доод тал нь 1 хичээлийн жил),
  • Засгийн газрын 2016/31 тоот тогтоолоор заасан (байнга оршин суух зөвшөөрөл авах зорилгоор чех хэлний мэдлэгийг нотлох тухай) шалгалтуудын аль нэгийг өгсөн тодорхойлолтыг авчирна:
  • түүний харилцах чадварт нөлөөлж буй бие махбод эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй болохоо нотолбол.