V souvislosti s velkým zájmem o zkoušku z češtiny pro trvalý pobyt byla vytvořena nová online registrace, která byla spuštěna 2. 1. 2024.
Další informace najdete zde.
Informace pro Ukrajince
První pomoc v češtině
Pomoc ukrajinským školákům.

Шалгалтад хэрхэн суралцаж бэлдэх вэ

Богино видео мэдээлэлд Эдуард Горичёв саяхан амжилттай өгсөн байнга оршин суухад зориулсан шалгалтад бэлтгэхэд таныг хөтлөн чиглүүлэх болно. Тэрээр албан ёсны бэлтгэл материалыг ямар цахим болон фэйсбүүк хуудас, Youtube суваг агуулж байгааг, гадаадын иргэдийн энэхүү шалгалтанд хамрагдсан туршлагаас тантай хуваалцах төдийгүй чех хэлийг хэрхэн сурах талаар бас ярих болно. Видео нь хадмал орчуулгатай.

Дараах материалууд нь байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтад бэлдэхэд хэрэгтэй.

Өөрийгөө турших шалгалт

Чех хэлний мэдлэгээ хэлний A1 төвшинд шалгаарай. Турших шалгалтын үр дүн нь таныг үнэхээр шалгалт өгч чадах эсэхийг хэлэх болно. Шалгалт нь унших, сонсох, бичих (даалгавар 1) хэсгээс бүрдэнэ. Шалгалтын нэг хэсэг болсон ярих хэсэг нь туршилтад ороогүй болно. Турших шалгалтыг хийхэд дор хаяж 70 минут шаардагдана. Хэсэг тус бүрд 80% хүрэхгүй бол шалгалтыг давтан хийхийг зөвлөж байна.

Татаж авах

Шалгалтын загварчилсан хувилбар бүхий товхимол

Товхимолд БНЧУ-д байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтын загварчилсан хувилбарын бүрэн хэлбэрийг даалгаврын түлхүүрийн хамт багтаасан бөгөөд шалгалтын талаарх зарим үндсэн мэдээллийг бас агуулдаг. 

Шалгалтын гарын авлага

Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтад бэлдэнэ үү (2016) гарын авлага нь шалгалтад бэлтгэх үндсэн материал бөгөөд шалгалтын талаар бүрэн мэдээлэл, бэлтгэл дасгал, загвар хувилбар болон шалгалтад хамрагдсан бүх төрлийн даалгавруудыг агуулдаг. Гарын авлагад дасгал хийхэд зориулсан түлхүүр ба бичлэг бүхий CD-г хавсаргасан байна. Шалгалт өгөхийг хүсэгч нь гарын авлагаар бие даан эсвэл багшийн тусламжтайгаар сурч болно. 

Олон нийтийн

Facebook

Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт фэйсбүүк хуудас нь өгүүлэл, дасгал, үйл ажиллагаа, зураг болон видео бичлэгээр дамжуулан шалгалтад бэлдэхэд үнэгүй туслалцаа үзүүлдэг.

YouTube

YouTube

Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт YouTube суваг нь бичлэг, видеог санал болгож байна.