Nová podoba webových stránek byla spuštěna v pilotním provozu.

Дараах материалууд нь байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтад бэлдэхэд хэрэгтэй.

Өөрийгөө турших шалгалт

Чех хэлний мэдлэгээ хэлний A1 төвшинд шалгаарай. Турших шалгалтын үр дүн нь таныг үнэхээр шалгалт өгч чадах эсэхийг хэлэх болно. Шалгалт нь унших, сонсох, бичих (даалгавар 1) хэсгээс бүрдэнэ. Шалгалтын нэг хэсэг болсон ярих хэсэг нь туршилтад ороогүй болно. Турших шалгалтыг хийхэд дор хаяж 70 минут шаардагдана. Хэсэг тус бүрд 80% хүрэхгүй бол шалгалтыг давтан хийхийг зөвлөж байна.

Видео мэдээлэл

Видео мэдээлэл нь шалгалттай холбоотой бүх чухал мэдээллийг дүрслэн харуулж байна. Шалгалтад оролцогсдод шалгалтад яаж бүртгүүлэх, шалгалтын бичиг болон аман хэсэг хэрхэн явагддаг, шалгалтын дүрэм болоод шалгалтын дүнг яаж сонсох талаар танилцуулж байна. Видео нь хадмал орчуулгатай.

Татаж авах

Шалгалтын загварчилсан хувилбар бүхий товхимол

Товхимолд БНЧУ-д байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтын загварчилсан хувилбарын бүрэн хэлбэрийг даалгаврын түлхүүрийн хамт багтаасан бөгөөд шалгалтын талаарх зарим үндсэн мэдээллийг бас агуулдаг. Үүнийг Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасгийн (OAMP) салбарууд, шалгалт авах байгууллагуудаас эсвэл хүсэлт гаргаж ном хэлбэрээр хүлээн авах боломжтой.

Шалгалтын гарын авлага

Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтад бэлдэнэ үү (2016) гарын авлага нь шалгалтад бэлтгэх үндсэн материал бөгөөд шалгалтын талаар бүрэн мэдээлэл, бэлтгэл дасгал, загвар хувилбар болон шалгалтад хамрагдсан бүх төрлийн даалгавруудыг агуулдаг. Гарын авлагад дасгал хийхэд зориулсан түлхүүр ба бичлэг бүхий CD-г хавсаргасан байна. Шалгалт өгөхийг хүсэгч нь гарын авлагаар бие даан эсвэл багшийн тусламжтайгаар сурч болно. Гарын авлагыг хүсэлт гарган ном хэлбэрээр үнэгүй хүлээн авах боломжтой.

Олон нийтийн

Facebook

Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт фэйсбүүк хуудас нь өгүүлэл, дасгал, үйл ажиллагаа, зураг болон видео бичлэгээр дамжуулан шалгалтад бэлдэхэд үнэгүй туслалцаа үзүүлдэг.

YouTube

YouTube

Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт YouTube суваг нь бичлэг, видеог санал болгож байна.