Гадаадын иргэнд зориулсан чех хэлний порталын тухай

Гадаадын иргэдэд зориулсан чех хэл портал нь БНЧУ-д байнга оршин суух ​​болон иргэншлийн шалгалтын албан ёсны цахим хуудас юм. Портал нь Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт болон Иргэншил авахад зориулсан иргэншлийн болон чех хэлний шалгалт, мөн бүртгэлтэй хэрэглэгчдэд зориулсан цахим хуудаснуудаас бүрдэнэ.

Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт цахим хуудас нь байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт гэж юу болох, хэнд зориулагдсан талаар мэдээлдэг. Эндээс та шалгалт хэзээ, хаана болдог, шалгалтын зардал хэд байдаг, яаж явагддаг, түүнд хэрхэн бэлдэх болон шалгалтад бэлдэхэд хэн танд тусалж болох зэргийг олж мэдэх болно. Та цахим хуудсанд онлайнаар шалгалтад шууд бүртгүүлэх боломжтой. Эдгээр хуудаснууд нь шалгалтад бэлдэхэд тань тусалж болох байгууллагууд болоод БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл (БНЧУ-ын Дотоод яам - Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг – OAMP) хөөцөлдөхөд шаардлагатай чухал холбоосуудыг агуулж байна. Өөрийгөө турших шалгалт ыг онлайнаар хийж үзэх мөн түүнчлэн FB хуудас болон YouTube сувгийн Zkouška z češtiny pro trvalý pobyt  хэсгийг дагахыг бид зөвлөж байна.

Иргэншил авахад зориулсан иргэншлийн болон чех хэлний шалгалт цахим хуудас нь БНЧУ-ын иргэншил олгоход зориулсан шалгалт гэж юу болох талаар мэдээлж байна. БНЧУ-ын иргэншил олгох үндсэн нөхцөл болон мэдээллээс гадна шалгалтыг хэн, хэзээ, хаана зохион байгуулдаг (Карлын их сургуулийн Хэл мэргэжлийн бэлтгэлийн хүрээлэн (ÚJOP UK)), шалгалт ямар үнэтэй, хэрхэн явагддаг, шалгалтад яаж бүртгүүлэх болоод бэлдэх талаар мэдээллийг олж авах болно. Иргэншлийн шалгалтын загварчилсан сорил ба чех хэлний шалгалтын загварчилсан хувилбарыг онлайнаар туршиж үзэхийг зөвлөж байна. Иргэншлийн шалгалтын сорилын мэдээллийн сан нь тус шалгалтад онлайнаар бэлдэхэд тустай байдаг. Иргэншлийн шалгалтын асуултуудыг зөвхөн энэ мэдээллийн сангаас сонгодог. Цахим хуудас нь тохиромжтой сурах бичиг болон татаж авахад зориулан жишээлбэл Шалгалтын журам, иргэншил хүсэгчдэд зориулсан мэдээлэл, мэдээллийн хуудас, шалгалтын загвар, шалгалтын асуултын мэдээллийн сан зэрэг холбоосуудыг агуулж байна.