Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтын албан ёсны хуудсанд тавтай морилно уу.
Энэ цахим хуудас нь БНЧУ-д байнга оршин суух өргөдөл гаргаж, чех хэлний шалгалт өгөх гэж буй гадаадын иргэдэд зориулан тодорхой, бүрэн мэдээллийг хүргэж байна.
Эндээс та шалгалт хэрхэн явагддаг, үнэмлэх хаанаас авдаг, шалгалтын зардал хэд байдаг, шалгалт хэзээ, хаана болдог, байнга оршин суухад зориулсан шалгалтыг хэн өгөх ёстой зэргийг олж мэдэх болно.
Энд шалгалтад онлайнаар бүртгүүлж болно. Та хот, сургууль, он сар өдрийг сонгож, өргөдлөө бөглөнө. Өргөдөл илгээсний дараа сургууль тантай холбоо барина.
Энд шалгалтын бүх материал, шалгалтын гарын авлага, сорилын загвар товхимол, өөрийгөө турших шалгалт, шалгалтын тухай видео мэдээлэл байна.
Энд сургуулиуд, гадаад хүмүүст зориулсан чех хэлний сургалт, ашгийн бус байгууллагууд, Интеграцын төвүүд болон БНЧУ-ын Дотоод яам (Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг – OAMP)-тай холбоо барих хаяг байна.