Та гадаадын иргэдийн интеграцыг дэмжих төв болон зарим төрийн бус байгууллагуудын БНЧУ-ын бүх аймагт зохион явуулдаг хэлний дамжаанд хамрагдаж болно. Шалгалтад бэлтгэх арга зүйн туслалцааг эндээс авах боломжтой. Нийгмийн сүлжээгээр дамжуулан шалгалтад бас дэмжлэг үзүүлж байна: Facebook – @cestinaprotrvalypobyt, YouTube – Zkouška z češtiny pro trvalý pobyt.
Мэдээж та шалгалтад бэлтгэхийн тулд хэлний сургууль болон бусад байгууллагуудын төлбөрт үйлчилгээг ашиглаж болно. Шалгалтад бүртгүүлэхийг хүссэн хүн бүр дор хаяж 50 цагийн сургалтад хамрагдах эсвэл энэ хугацааг наад зах нь бие даан суралцахад зориулж, манай онлайн туслалцаа дэмжлэгийг ашигласан байхыг зөвлөж байна.