Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтын албан ёсны хуудсанд тавтай морилно уу.
Энэ цахим хуудас нь БНЧУ-д байнга оршин суух өргөдөл гаргаж, чех хэлний шалгалт өгөх гадаадын иргэдэд зориулан тодорхой, бүрэн мэдээллийг хүргэж байна.
Эндээс та шалгалт хэрхэн явагддаг, ямар үнэтэй, хэзээ, хаана болдог, байнга оршин суухад зориулсан шалгалтыг хэн өгөх ёстой зэргийг мэдэж авах болно.
Энд онлайнаар шалгалтад бүртгүүлэх боломжтой. Сул цаг гарвал сургууль тантай холбоо барина.
Энд шалгалтын бүх материал, гарын авлага, сорилын загвар бүхий товхимол, өөрийгөө турших шалгалт, шалгалтын тухай видео мэдээлэл байна.
Энд сургууль, гадаад хүмүүст зориулсан чех хэлний сургалт, ашгийн бус байгууллагууд, Интеграцын төвүүд болон БНЧУ-ын Дотоод яам (Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг – OAMP)-тай холбоо барих хаяг байна.
Түгээмэл асуултууд
Гэрчилгээний хугацаанд хязгаар байхгүй.
Одоохондоо системийн хүчин чадлыг харгалзан эхлээд шалгалтад бүртгүүлж, дараа нь байнга оршин суух хүсэлт гаргахыг бид зөвлөж байна. БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR)-аас захиргааны үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд өргөдөлд нэмэлт хийж болох тодорхой хугацаа болон хэдий хүртэл хугацаанд шалгалт өгөх ёстойг танд тогтоож өгнө. Ямар ч тохиолдолд та Бүгд Найрамдах Чех Улсын нутаг дэвсгэр дээр 5 жил тасралтгүй оршин суусны дараа байнга оршин суух өргөдлийг гаргаж болно.
Шалгалт өгч болох нөхцөл байдлыг харгалзан танд БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR) тодорхой хугацааг зааж өгнө. Өөрөөр хэлбэл шалгалтын хуваарь байхгүй эсвэл өөр бодит шалтгаанаас уг шалгалтыг өгч болохгүй гэдгийг нотолбол OAMP MV ČR үүнийг харгалзан үзэх ба хэзээ гэрчилгээ авчрах ёстой хугацааг заах эсвэл сунгана. Ийм учраас гэрчилгээ авчрах ёстой энэ хугацааг шалгалт авах байгууллагын байдалтай уялдуулан авч үзнэ. OAMP MV ČR-ийн өгсөн хугацаа хангалтгүй бол сунгаж өгөхийг хүсэж болно.
Шалгалтын үнэ 2500 чех крон. Cena zkoušky je 3200 Kč od 1. 1. 2024.
Та өөрийн биеэр эсвэл онлайнаар дараах сургуулиудын аль нэгэнд бүртгүүлж болно: https://cestina-pro-cizince.cz/trvaly-pobyt/a2/online-prihlaska/
Зөвхөн эдгээр сургууль нь байнга оршин суухад зориулсан шалгалтыг албан ёсоор авдаг гэдгийг анхаарна уу. Хэрэв шалгалтын бүх хуваарь нь дүүрсэн бол та хүлээнэ үү. Сургуулийн хүчин чадал болон шалгалтын хуваарийг тогтмол нэмж байна.
Та шалгалт болохоос 8-оос доошгүй хоногийн өмнө өргөдлөө өөрчилж болно. Хэрэв та өргөдлөө цуцлахыг хүсвэл сургууль дээр биечлэн эсвэл бичгээр уучлалт гуйх ёстой. шалтгааныг ямагт дурдах ёстой, эс тэгвээс хүлээн авахгүй. Хэрэв та шалтгаангүйгээр шалгалтад ирээгүй бол үнэмлэх, шалгалтын хураамжаас гадна шалгалтын нэг хуваариа бас алдах болно. Жилд дээд тал нь 3 удаа шалгалт өгч болохыг анхаарна уу.
Шалгалт нэг өдөр явагдана. Шалгалт өгсөн өдрөөс хойш 9 хоногийн дотор та дүнгээ цахим шуудан (и-мэйл) эсвэл СМС зурвасаар мэдэх болно. Ойролцоогоор 15 минут үргэлжилдэг аман шалгалт хамгийн чухал юм. Та дүрэм сайн мэдэх шаардлагагүй ч өдөр тутмын амьдралын ердийн нөхцөл байдалд сайн ойлголцож, харилцдаг байх хэрэгтэй. Бичгийн шалгалт нь бараг хоёр цаг үргэлжилдэг бөгөөд унших, сонсох, бичих хэсгээс бүрдэнэ. Хэрэв та шалгалт хэрхэн явагддагийг мэдэхгүй, шалгалтад бэлдээгүй бол А2 төвшний шалгалтыг амжилттай өгч чадахгүй. Энэ цахим хуудаснаас та бүх мэдээллийг авах боломжтой.
Та гадаадын иргэдийн интеграцыг дэмжих төв болон зарим төрийн бус байгууллагуудын БНЧУ-ын бүх аймагт зохион явуулдаг хэлний дамжаанд хамрагдаж болно. Шалгалтад бэлтгэх арга зүйн туслалцааг эндээс авах боломжтой. Нийгмийн сүлжээгээр дамжуулан шалгалтад бас дэмжлэг үзүүлж байна: Facebook – @cestinaprotrvalypobyt, YouTube – Zkouška z češtiny pro trvalý pobyt.
Мэдээж та шалгалтад бэлтгэхийн тулд хэлний сургууль болон бусад байгууллагуудын төлбөрт үйлчилгээг ашиглаж болно. Шалгалтад бүртгүүлэхийг хүссэн хүн бүр дор хаяж 50 цагийн сургалтад хамрагдах эсвэл энэ хугацааг наад зах нь бие даан суралцахад зориулж, манай онлайн туслалцаа дэмжлэгийг ашигласан байхыг зөвлөж байна.