V souvislosti s velkým zájmem o zkoušku z češtiny pro trvalý pobyt byla vytvořena nová online registrace, která byla spuštěna 2. 1. 2024. Další informace najdete zde.

Шалгалтын төлөв байдал

Богино видео мэдээлэлд Ха Тайнь Шпэтлийковаа танд байнга оршин суухад зориулсан шалгалтын хэв маяг, хэлбэрийг танилцуулна. Тэрээр танд шалгалт хэдэн хэсгээс бүрддэг болоод хэдэн оноо авах шаардлагатайг хэлэх болно. Мөн шалгалтад бэлтгэх материалыг хаанаас олох талаар мэдээллийг өгнө. Видео нь хадмал орчуулгатай.

Шалгалт хэрхэн явагддаг

  • Шалгалтын бүртгэл

    Шалгалтыг зөвхөн сонгосон сургуулиудад өгч болно. Та Онлайн өргөдөл бөглөх эсвэл сургууль дээр биечлэн ирж, бүртгүүлж болно. Бүртгүүлэхэд хүчин төгөлдөр гадаад паспорт, шаардлагатай.

  • Шалгалт ямар байдаг

    Шалгалт нь бичгийн болон аман хэсгээс бүрдэнэ. Бичгийн хэсэг нь таны унших, бичих, сонсох чадварыг шалгах бол аман хэсэг нь таны асуултад хариулах, нөхцөл байдалд хариу өгөх чадварыг шалгана.

  • Шалгалтын үеэр юу хийх вэ

    Унших шалгалтад (40 минут) даалгавар бүхий бичвэр ирнэ. Та хариултаа хариулах цаасан дээр бичнэ. Бичгийн шалгалтын үеэр (25 минут) даалгавар авах бөгөөд хариултын хуудсан дээр өөрийн үгээр хариулж бичнэ. Дараа нь түр завсарлана.

    Сонсох шалгалтын үеэр (40 минут орчим) даалгавар бүхий бичвэр авна. Бичлэг сонсож, хариултыг цаасан дээр бичнэ.

    Аман шалгалтын явцад (15 минут) асуултад хариулж, зургийн дагуу ярина.

  • Шалгалтыг хэрхэн дүгнэдэг вэ

    Унших хэсэгт та дээд тал нь 25 оноо, бичих хэсэгт 20 оноо, сонсох хэсэгт 25 оноо, ярих хэсэгт 40 оноо авна. Унших, бичих, сонсох хэсэгт дор хаяж 42 оноо авах ёстой (энэ нь бүх онооны 60%). Ярих хэсэгт хамгийн багадаа 24 оноо авах ёстой (энэ нь бүх онооны 60%). Хэрэв та бичгийн болон аман шалгалтад хамгийн доод оноо авч чадаагүй бол шалгалтыг бүхэлд нь давтах ёстой.

    Хэрэв та шалгалтаа амжилттай өгвөл чех хэлний мэдлэг тодорхойлсон Гэрчилгээг тухайн сургуулиас авах эсвэл шалгалт өгсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор сургууль танд илгээх болно.

  • Шалгалтын талаар нэмэлт мэдээллийг эндээс эсвэл Шалгалтын гарын авлагаас авч болно.

Шалгалтын арван дүрэм

  1. Та цаг нарийн баримтална уу.
  2. Шалгалтын танхимд гар утсаа унтраана уу. Та үүнийг бичгийн шалгалтын завсарлагаар ч хэрэглэж болохгүй.
  3. Та өөрийн бүх эд зүйлийг заасан газарт тавих хэрэгтэй.
  4. Бүртгэлийн дугаар бүхий карт болон гадаад паспортоо ширээн дээр тавина уу.
  5. Бичгийн шалгалтын үеэр завсарлаагүй бол та анги танхимаас төдийгүй бие засахаар ч гарч болохгүй.
  6. Та бие даан ажиллах ёстой.
  7. Та хариултаа зөвхөн хариулах хуудсанд бичнэ үү.
  8. Шалгагчийн хэлж байгааг болон видеон дээр юу сонсож, харж байгаагаа сайн анхаараарай.
  9. Шалгалтын дараа шалгалтын баримт бичгийг биечлэн үзэж болохгүй гэдгийг анхаарна уу.
  10. Хэрэв та бүхэн шалгалтаа амжилттай өгвөл Гэрчилгээг тухайн сургуулиас авах эсвэл шалгалт өгсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор сургууль танд илгээх болно.

Шалгалт хэзээ явагддаг вэ?

Шалгалт сард голдуу гурван удаа явагдана:

  • лхагва гаригт 9:00 цагаас,
  • эсвэл бямба гаригт 9:00 цагаас.

Шалгалтад шууд сургууль дээр ирж болох эсэхээ баталгаажуулаарай. Нэмэлт мэдээллийг: Онлайн өргөдөл.

ХугацааШалгалтын цаг
15. 01. 2025 09:00
22. 01. 2025 09:00
05. 02. 2025 09:00
15. 02. 2025 09:00
26. 02. 2025 09:00
08. 03. 2025 09:00
19. 03. 2025 09:00
26. 03. 2025 09:00
09. 04. 2025 09:00
16. 04. 2025 09:00
26. 04. 2025 09:00
07. 05. 2025 09:00
17. 05. 2025 09:00
28. 05. 2025 09:00
07. 06. 2025 09:00
18. 06. 2025 09:00
25. 06. 2025 09:00
02. 07. 2025 09:00
30. 08. 2025 09:00
10. 09. 2025 09:00
17. 09. 2025 09:00
27. 09. 2025 09:00
04. 10. 2025 09:00
15. 10. 2025 09:00
22. 10. 2025 09:00
01. 11. 2025 09:00
12. 11. 2025 09:00
19. 11. 2025 09:00
26. 11. 2025 09:00
10. 12. 2025 09:00
17. 12. 2025 09:00

Шалгалт ямар үнэтэй вэ?

Шалгалтын үнэ 3200 чех крон байна. 

Хэн шалгалт өгөх ёстой вэ?

Байнга оршин суух зөвшөөрөл хүсэн өргөдөл гаргагч (ЕХ ба Европын эдийн засгийн бүсээс бусад) гуравдагч орны иргэд дараах нөхцөлд чех хэлний шалгалт өгөх ёстой:

  • БНЧУ-д 5 жил амьдарсны дараа байнга оршин суух өргөдөл гаргаж буй,
  • эсвэл ЕХ-ны цэнхэр картыг эзэмшигч.

Байнга оршин суух болон шаардлагатай мэдээ мэдээллийг эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Чех хэлний зохих мэдлэгийг тодорхойлсон баримт бичгийг дараах хүмүүс үзүүлэх шаардлагагүй:

  • 15 нас хүрээгүй эсвэл 60-аас дээш настай бол,
  • Байнга оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаас өмнө 20 жилийн хугацаанд сурагч байснаа нотолбол:
    • ерөнхий боловсролын сургууль (доод тал нь 1 хичээлийн жил),
    • эсвэл дунд сургууль (доод тал нь 1 хичээлийн жил),
    • эсвэл чех хэл дээр сургалтаа явуулдаг дээд сургууль эсвэл чех хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дээд сургуулийн оюутан (доод тал нь 1 хичээлийн жил),
  • Засгийн газрын 2016/31 тоот тогтоол (байнга оршин суух зөвшөөрөл авах зорилгоор чех хэлний мэдлэгийг нотлох тухай), нэмэлт өөрчлөлт оруулсан 2023/282 тоот тогтоолоор заасан шалгалтын аль нэгийг өгсөн тодорхойлолтыг авчирна:
    • ЕБС-ийн чех хэлний улсын шалгалт,
    • улсын шалгалт авах эрх бүхий хэлний сургуульд чех хэлний улсын шалгалт өгсөн тухай гэрчилгээ,
    • чех хэл дээр явагдсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд дээд сургуульд төгсөлтийн улсын шалгалт, докторын төвшний улсын шалгалт эсвэл докторын улсын шалгалт,
    • Гадаадын иргэдэд зориулсан чех хэлний баталгаат шалгалт (CCE)-ын А2 эсвэл түүнээс дээш төвшний шалгалт,
    • БНЧУ-ын иргэншил олгоход зориулсан чех хэлний шалгалт,
    • эмч, шүдний эмч, эм зүйчийн мэргэжил болон нарийн мэргэшлээр ажиллах чадварыг тодорхойлох, хүлээн зөвшөөрөх нөхцөлийг зохицуулсан эрх зүйн журмын дагуу авагдсан шалгалт.
  • түүний харилцах чадварт нөлөөлж буй бие махбод эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй болохыг нотолбол.