Интеграцын төвүүд
Интеграцын төвүүд бүх аймагт ажилладаг бөгөөд үүний ачаар гадаадын иргэд БНЧУ даяар интеграцын үйлчилгээ болон интеграцын мэргэшсэн дэмжлэг туслалцааг тэгш хүртээмжтэй авах боломжоор хангагдсан. Тус төвүүд нь бүс нутгийн мэдээллийн төвийн үүргийг гүйцэтгэдэг ба гадаадын иргэдэд хууль эрх зүйн болон нийгмийн зөвлөгөө өгөх болон хэл, нийгэм-соёлын чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг интеграцын олон төрлийн үйлчилгээг явуулдаг.
Интеграцын төвүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс
Гадаадын иргэдийг интегралчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд
Хэрэв та гадаадын иргэн бөгөөд зөвлөгөө авах шаардлагатай бол интеграцын төвүүд болон төрийн бус ашгийн бус байгууллагуудын үйлчилгээг ашиглаж болно. Эдгээр байгууллагууд нь хууль эрх зүй ба нийгмийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, засаг захиргааны байгууллагатай харьцахад туслах эсвэл онцгой нөхцөл байдалд тэтгэн дэмжих зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр байгууллагууд нь төр, орон нутгийн засаг захиргаа, ЕХ-ны сан эсвэл бусад эх үүсвэрээс санхүүждэг тул тэдний ихэнх үйлчилгээ нь гадаадын иргэдэд үнэ төлбөргүй байдаг.
Үнэ төлбөргүй туслалцаа эсвэл зөвлөгөө өгдөг байгууллагуудын хаягийн жагсаалтыг эндээс.
БНЧУ-ын Дотоод яам – Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг
Лавлах | + 420 974 801 801 Даваа – Пүрэв: 8 – 16 цаг, Баасан: 8 – 12 цаг |
И-мэйл | pobyty@mvcr.cz |
Хаяг | Ministerstvo vnitra ČR odbor azylové a migrační politiky P. O. Box 21/OAM 170 34 Praha 7 |
БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр Дотоод яамны (Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг) ажлын байрууд
Гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл
Байнга оршин суух тухай мэдээлэл
Боловсрол, залуучууд ба биеийн тамирын яам
Утас | +420 234 811 111 |
И-мэйл | trvaly-pobyt@cestina-pro-cizince.cz |
Хаяг | Ministerstvo školství, mládeže a tělovýchovyKarmelitská 529/5 118 12, Praha 1 |