Бид A2 төвшний шалгалтын хуваарийг шат дараатай нийтлэх бөгөөд 2022 оны 1-р сараас шалгалтын хуваарийн тоо нэмэгдэнэ. Сургууль руу утасдаж холбогдох хэрэггүй, энэ цахим хуудас эсвэл манай фэйсбүүкийг дагаарай. Хэрэв та шалгалт болон таны байнга оршин суух өргөдөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл сургуультай биш зөвхөн БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх ба шилжин суурьших хөдөлгөөний бодлогын тасаг (OAMP MV ČR)-тай холбоо барина уу.