V souvislosti s velkým zájmem o zkoušku z češtiny pro trvalý pobyt byla vytvořena nová online registrace, která byla spuštěna 2. 1. 2024. Další informace najdete zde.

Шалгалтад хэрхэн суралцаж бэлдэх вэ

Богино видео мэдээлэлд Эдуард Горичёв саяхан амжилттай өгсөн байнга оршин суухад зориулсан шалгалтад бэлтгэхэд таныг хөтлөн чиглүүлэх болно. Тэрээр албан ёсны бэлтгэл материалыг ямар цахим болон фэйсбүүк хуудас, Youtube суваг агуулж байгааг, гадаадын иргэдийн энэхүү шалгалтанд хамрагдсан туршлагаас тантай хуваалцах төдийгүй чех хэлийг хэрхэн сурах талаар бас ярих болно. Видео нь хадмал орчуулгатай.

Дараах материалууд нь байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтад бэлдэхэд хэрэгтэй.

Өөрийгөө турших шалгалт

Чехээр A2 төвшинд хэрхэн ярьж байгаагаа шалгаарай. Турших шалгалтын дүн нь таныг шалгалт өгч болох эсэхийг харуулна. Шалгалт нь: Унших, Сонсох, Бичих, Ярих гэсэн дөрвөн хэсэгтэй. Унших, Сонсох хэсэг нь жинхэнэ шалгалт шиг бөгөөд шалгалтын дараа та зөв, буруу хариултаа харж болно. Бичих, Ярих хэсэгт үр дүнг харуулахгүй. Та даалгаврын төгсгөлд шалгалтын загварчилсан хувилбар (Бичих) болон видео бичлэгийн (Ярих) дагуу хариултаа шалгаж болно. Бүтэн шалгалтыг хийхэд хоёр цаг хэрэгтэй. Хэрэв та Унших, Сонсох хэсэгт 80 % – иас бага оноо авсан бол эдгээр хэсгүүдийг давтахыг зөвлөж байна.

Татаж авах

А2 төвшний шалгалтын загварчилсан хувилбар бүхий товхимол (2024 оны хувилбар)

Товхимол нь А2 төвшний шалгалтын загварчилсан хувилбарын бүрэн хэлбэрийг хариулах хуудас болон даалгаврыг шийдэх түлхүүрийн хамт багтаасан. Шалгалтын талаарх зарим үндсэн мэдээллийг бас агуулдаг.

А2 төвшний шалгалтын гарын авлага

БНЧУ-д байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт (А2 төвшин) – сургалтын материал (2022)  гарын авлага нь шалгалтад бэлтгэх үндсэн материал юм. Шалгалтын талаарх мэдээлэл, бэлтгэл дасгал, загвар хувилбар болон шалгалтад хамрагдсан бүх төрлийн даалгавруудыг агуулж байна. Гарын авлага нь дасгалын түлхүүр, бичлэгээр хангагдсан байна. Шалгалт өгөхийг хүсэгч нь гарын авлагаар бие даан эсвэл багшийн тусламжтайгаар сурч болно. 

Další zdroje a užitečné odkazy

https://www.czechonline.org/

Mluvte česky (czechonline.org)

Na těchto stránkách si vyzkoušíte jednoduché dialogy a užitečná slovíčka. Najdete zde i přehled gramatiky a odborný český jazyk z různých oblastí. 

„Chcete si zlepšit své znalosti češtiny v reálném životě? Vrhněte se na náš kurz základních dovedností. Zazáříte v běžných rozhovorech a bez námahy si popovídáte s novými kamarády. Když vás někdo osloví na ulici nebo v obchodě, zvládnete bez námahy správně reagovat.“

Олон нийтийн

Facebook

Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт фэйсбүүк хуудас нь өгүүлэл, дасгал, үйл ажиллагаа, зураг болон видео бичлэгээр дамжуулан шалгалтад бэлдэхэд үнэгүй туслалцаа үзүүлдэг.

YouTube

YouTube

Байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт YouTube суваг нь бичлэг, видеог санал болгож байна.